Өнөөдөр христийн шашинтнууд зул сар буюу Христ мэндэлсэн баярын өдрийг тэмдэглэж байна. Тус баярыг тохиолдуулан өчигдөр католик шашинтны тэргүүн, Ромын пап Франциск Гэгээн Петрийн сүмд уламжлал ёсоор номлол айлдаж, сүсэгтэн олонд хандан захиас сургаалаа хэлжээ. Түүний номлолыг сонсохоор сүмийн гадаа 10 мянга гаруй хүн цугласан байна. Парисын террорист халдлагатай холбоотойгоор энэ удаад Ватикан хотын хамгаалалтыг эрс чангатгаж, Гэгээн Петрийн сүм рүү орсон хүмүүсийг металл илрүүлэгчээр шалгаж байсан байна. Пап Францискийн номлол латин уншлагаар эхэлж, үүний дараа сүмийн их хонхыг дуугаргажээ. Энэ жил 79 настай Ромын пап дэлхий даяарх католик шашинт 1,2 тэрбум сүсэгтэндээ хандан баярын үеэр өөрийнхөө сайн сайхан чанарыг нээж олохыг уриалсан байна. Тэрээр хэт их хэрэглээнд боолчлогдсон өнөө цаг үед эд баялаг, тансаг хэрэглээнд шунах сэтгэлдээ сохрохгүй байхыг захилаа. Өршөөлгүй, нүгэлт ертөнцөд бид энэрэнгүй, бусдын төлөө гэх сэтгэлээр амьдрах ёстой гэж тэрээр мөн захиж хэлжээ.
| Пап Франциск хэрэглээнд суурилсан нийгмийг шүүмжлэв | ||
| Үзсэн: 415 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.