Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 23-24-ний өдрүүдэд Лалын бүгд найрамдах Иран улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Ажлын айчлалын хүрээнд онцлон хэлэлцсэн нэг асуудал нь манай улс Иран улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах асуудал байлаа. Энэ айлчлалын хүрээнд газрын тосны салбарт хамтарч ажиллах талаар ярилцсанаас Лалын бүгд найрамдах Иран улсад нэг бөхт тэмээ ховордож байгаа. Тиймээс манай улсаас хоёр бөхт тэмээ авах талаар яригдсан байна.
Манай улс Лалын бүгд найрамдах Иран улстай 1971 онд дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд Лалын бүгд найрамдах Иран улсад айчлал хийж байсан. Тэр үеэр, Монгол судлалын салбарт хамтарч ажиллах талаар яригдаж байсан. Монгол хаадын байгуулсан, ялангуяа Ил хаант улсын түүх, Хүлэг хааны байгуулсан улс болоод 100 гаруй жилийн түүхийг судлах судалгааны багийг хамтран байгуулахаар болсон юм. Тэгвэл энэ удаад Гадаад хэргийн сайдын айлчлалаар, монгол судлалын салбарт хамтарч ажиллахаас гадна, Тегераны их сургууль байгуулах санал тавьж, 30 мянган доллар Ираны талаас гаргасан байна. Энэ талаар Иран улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О.Дамбийням ярилаа.
| Иран улс манайхаас хоёр бөхт тэмээ авах сонирхолтой байна | ||
| Үзсэн: 406 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.