Шууд Chart

Чингис хааны нэр, зургийг ашиглах хуулийн зохицуулалт хэрэгтэй

2015-12-29 10:07:34

Чингис хаан бол монгол туургатны төдийгүй дэлхийн суут мянганы бахархалт их хүн. Гэтэл их хааныхаа нэр, хөрөг зургийг нь монголчууд бид архи, тамхины хайрцаг, уушийн газрын хаяг, бүр сүүлдээ үнсний саван дээр хүртэл хэвлэж зарсан. Тиймээс их хааны нэр, зургийг юунд ч хамаагүй ашигладаг байдлыг өөрчлөх хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.

Чингис хааны зурагтай тамхины үнсний савыг дурын хүн 5200 төгрөгөөр худалдаж аваад их хааны зурагны нүүрэнд тамхины цогоо дарж унтрааж болох нь. Иргэдийн мэдээллийн дагуу ШӨХТГ-аас шалгалт хийхэд эдгээр үнсний савыг хувь хүн гэрийн нөхцөлд бэлэн бэлдэц ашиглаж үйлдвэрлээд УИД-ээр дамжуулан борлуулж байсныг илрүүлжээ.

Улс үндэстнүүд үндэсний бахархалт хүнийхээ нэр, хөргийг арилжаа сурталчилгааны хэлбэрээр ашиглах явдал түгээмэл байдаг. Жишээлбэл, Турк улсын хаанаас ч Ататуркын нэр, зургийг олж харж болно. Гэхдээ манайх шиг зах замбараагүй хэрэглэх юм бол доромжлол гэж үздэг байна. Харин дизайнер Д.Эрдэмбилэг Чингис хааны нэрийг үнэгүйдүүлэх хандлага байгаагийн эсрэг санаачилга гаргаж Чингис хааны лого эмблэймийн загварыг зохиогоод дэлхийн нэртэй фирмүүдтэй хамтарч ажиллан Чингис хааны үнэ цэнэтэй брендийг гаргаж ирэх төсөл хэрэгжүүлж буй юм байна. Тэрбээр эхний ээлжинд Германы мерседес бенз, Итали, Францын цаг болон эрэгтэй хүний хувцасны фирмүүдтэй амжилттай тохиролцоо хийжээ.

2007 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Чингис хааны нэрийг ашиглах тухай хуулийн төслийг тухайн үеийн УИХ-д өргөн барьж байсан. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж байсан доктор Х.Лхагвасүрэн Чингис хааны нэрийг ашиглах тухай хуулийг дахин өргөн барьж батлуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чингис хааны нэр, зургийг ашиглах хуулийн зохицуулалт хэрэгтэй  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй