Нийслэлийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн гэр хорооллын айлуудад галын аюулгүй байдлын хяналт шалгалт хийж эхэллээ. Тус газарт ирдэг гал түймрийн дуудлагуудын дийлэнх нь гэр хорооллын айл өрхүүдэд гарсан байдаг. Үүний улмаас энэ онд 15 хүүхэд 22 том хүн амь насаа алджээ.
Гал түймэрт өртөж байгаагийн гол шалтгаан нь иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, зуухны орчим шатамхай материал тавих, цахилгааны аюулгүй байдлаа бүрэн хангаагүйгээс үүдэлтэй гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх албаны дарга н.Эрдэнэбаатар хэллээ.
Өвлийн саруудад гал түймэр гарах нь ихэсдэг. Иймээс иргэдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, өөрсдийн оршин суугаа гэр орныхоо галын аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа. Нэмж хэлэхэд шинэ жилийн баяр, амралтын өдрүүдээр Онцгой байдлын ерөнхий газрынхан бэлэн байдалд ажиллаж байна.
| Ахуйн гал түймрийн улмаас амь насаа тохиолдол өсчээ | ||
| Үзсэн: 368 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.