Газар тариалангийн даатгал манай улсад зайлшгүй хэрэгтэй. Гэвч 15 гаруй жилийн турш орхигдож ирсэн даатгалын асуудалд тариаланчид төдийлөн сайн ойлголтгүй байна.
Одоогийн байдлаар газар тариалангийн салбарт мянга орчин иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас өнгөрсөн жил 900 орчим нь “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас дэмжлэг авчээ.
Тэдэнтэй хамтарч ажилласан даатгалын байгууллага бараг байхгүй. Нэг үгээр хэлбэл газар тариалангийн даатгалын асуудал орхигдож, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлээ тариалан эрхлэгчид өөрсдөө үүрсээр байгаа юм.
Газар тариалангийн салбарт үрийн буудайгаа даатгасан ганц хууль байдаг ч Сангийн яам болон салбарын яамнаас гарах журмаа хүлээсээр 13 жил болж байгааг Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнс, газар тариалангийн хэлстийн дарга н.Сүрэнхорол хэлж байна.
| Тариаланчид даатгалын талаар ойлголт муутай байна | ||
| Үзсэн: 1234 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.