Шууд Chart

Л.Гантөмөр: 2016 он мэдлэгт тулгуурласан эдийн засгийг дэмжсэн жил байх болно

2016-01-04 13:34:10

Энэ жил манай улс сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөө бүрэн шинэчилж багш төвтэй биш хүүхэд төвтэй сургалтын хөтөлбөрт шилжсэн. Хүүхэд өөрөө үйлдэл хийж түүнээсээ суралцдаг аргыг 1000 гаруй цэцэрлэгт нэвтрүүлсэн. Мөн суурь боловсролын хөтөлбөрөө шинэчилж 15 мянга орчим багш нарт дахин сургалтыг явуулж шинэ хөтөлбөрөөр хичээллэж эхлээд байгаа.

Шинэ оны босгон дээр Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр салбарынхаа онцлогуудыг дурдсан юм. Тэрбээр “Их сургуулиудыг шинжлэх ухааны байгууллага болгох талаар анхаарч бүрэн лабораториудыг их сургуулиуд дээр байгуулсан. Мөн их сургуулийн орчинд ажилладаг эрдэмтдэд нийтдээ 3.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлсэн. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэйгээ хамтарч Инновацийн орчин бүрдүүлэх талаар тодорхой хөтөлбөр боловсруулж дууссан” гэлээ. Мөн  “Соёлын салбарын хувьд ч сонгодог урлагийн салбарын уран бүтээлчид дэлхийн түвшний чансаатай гэдгээ олон улсын тэмцээн уралдаанд харууллаа. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах тал дээр том ахиц гарсан. Бурхан Халдун уул дэлхийн соёлын үнэт өв болж бүртгэгдсэн, ингэ хөөслөх зан үйлээ бид ЮНЕСКО-д бүртгүүлж чадсан” гэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Л.Гантөмөр: 2016 он мэдлэгт тулгуурласан эдийн засгийг дэмжсэн жил байх болно  
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй