Шууд Chart

2016 онд аялж болох 16 орны нэгээр Монголыг нэрлэв

2016-01-04 13:49:45

Олон улсын мэдээллийн CNN агентлаг 2016 онд аялж болох шилдэг 16 орны нэгээр Монголыг нэрлэсэн байна. CNN агентлаг онцлохдоо “ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог энэ улсыг Чингис хаан үүсгэн байгуулсан. Дэлхийд нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ тэргүүлдэг энэ оронд ид шидийн мэт онгон байгаль бий. Алтан элс, нуур, хавцал, тал нутаг зэрэг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой"-г тодотгожээ. Мөн жилийн дөрвөн улиралд таван хошуу малаа даган нүүдэллэн амьдардаг энэ улсад 5-9 дүгээр сард аялж, эрийн гурван наадам үзэхийг санал болгож байна гэжээ.

Тэгвэл өвлийн аялал жуулчлал ч мөн Монголд хөгжих боломж байгааг 2016 оны анхны аялал болох нар харах ёслол харуулж байлаа. Энэ жилийн хувьд зөвхөн нар харах ёслолыг 3000 гаруй гадаадын жуулчин үзжээ. Жуулчдын олонх нь Америк, Япон, Англи, Австрали, Герман, Солонгос зэрэг орных байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2016 онд аялж болох 16 орны нэгээр Монголыг нэрлэв  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-01-04 14:30
болж дээ ганц удаа ч болсон сайхан мэдээ сонслоо жуулчидад манайхан арай хатуу ханддагаа болих хэрэгтэй төдий чинээ жуулчин их ирнэ манай оронд ашигтай гэдгийг монголчууд минь ойлговол сайн л байна

Бидэнтэй нэгдээрэй