Шууд Chart

Энэ онд 19 обьект хувьчилна

2016-01-04 14:04:44

Энэ онд нийслэл 19 обьект, нэг аж ахуйн нэгжийг хувьчлахаар боллоо. Энэ хувьчлалаас нийтдээ 46 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ. Өмч хувьчлал нь хувийн хэвшлийг дэмжих, мөн нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Хувьчлах барилгад Хүүхдийн урлан бүтээх төв, одоо ашиглагдахгүй байгаа хэд хэдэн Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга, СБД-ийн Засаг даргын Тамгын газрын өргөтгөлийн барилга, Нийслэлийн засаг захиргааны V байр, Нийслэлийн соёлын төвийн Г корпус, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Спорт заалны барилга, мөн хороо, цэцэрлэгийн хуучин барилгууд багтжээ. Харин аж ахуйн нэгжээс Усан спорт сургалтын төвийг хувьчлах юм байна. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар худалдана гэж тооцоолжээ. Хувьчлалаас олох мөнгийг цэцэрлэг, сургууль, зам гээд бүтээн байгуулалтын  ажилд зарцуулах гэнэ.

Нийслэлийн ИТХ-аар хувьчлахаар баталсан 19 обьект, Усан спорт сургалтын төвийг хувьчлахдаа эхлээд өмч хувьчлалын комиссын хурлаар оруулж, үүний дараа мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлнэ. Ингээд анхны үнийг тогтоох юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ онд 19 обьект хувьчилна  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй