Манай улсын мал сүргийн тоо толгой 2015 онд 55.9 саяд хүрч, 2014 онтой харьцуулахад 7.6 хувиар өсөөд байгаа. Тэгвэл газар тариалангийн бүс нутгуудад малын тоо толгой 2014 оноос буураад байна. Энэ бууралт нь газар тариалангийн бүс нутгаа дагнан хөгжүүлэхэд сайн нөлөөтэй гэж үзэж байна.
Газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгийнхэн 2014 онд 1 сая 471 мянган толгой мал тоолуулж байсан бол харин 2015 онд 1 сая 458 мянган толгой малтай болсон байна. Өөрөөр хэлбэл, нийт мал сүргийн тоо нь 2014 онтой харьцуулахад 13 мянгаар цөөрчээ. Энэ аймагтай адил Орхон аймгийн малын тоо толгой 4 орчим мянгаар багассан байна. Тэгвэл Дархан-Уул аймгийн хувьд 36 мянгаар цөөрчээ.
Манай улс 2003-2015 оны хооронд төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогоо хэрэгжүүлж дууссан. Харин 2025 он хүртэл хэрэгжих шинэчилсэн бодлогод ч газар тариалангийн бүс нутгийг хөгжүүлэх зорилтыг тусгасан. Мөн Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Тариалангийн тухай хуулинд ч асуудлыг нарийн оруулсан гэж ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хэллээ.
Газар тариалангийн бүс нь манай улсын эдийн засгийн онцгой нутаг. Гаднаас гурил авч талх үйлдвэрлэх биш дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах нь бидний эхний зорилго. Үүний дараа экспортлогч орон болох боломж байгаа юм. Цаашид бид газар тариалангийн бүс нутгаа дагнан хөгжүүлэхэд тус бүс нутагт малын тоо толгойг хэт өсгөхгүй байх нь чухал гэж мэргэжилтнүүд үзэж байна.
| Газар тариалангийн бүс нутагт малын тоо толгой буурчээ | ||
| Үзсэн: 354 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.