Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндсэн баталгааг ханган ажилладаг хил хамгаалах байгууллага шинэ онд хилчдийн цэргийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэх зорилт тавин ажиллахаар болжээ. Хилчин цэргүүд эрүүл чийрэг, өндөр мэдлэг боловсролтой байж гэмээнэ эх орны хилийн амгалан тайван байдал бүрэн хангагдана гэж тэд үзэж байна. 2015 онд Батлан хамгаалах бодлогын үндсэн баримт бичиг батлагдсантай холбогдуулан энэ салбар цэргийн мэргэжлийг дээшлүүлэх шаардлага гарч байгаа. Хил хамгаалах байгууллага ч 2016 оныг хилчдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх тал дээр бодлого барин ажиллахаар болжээ.
Хил хамгаалах байгууллагын хэтийн зорилго нь Монгол Улсын хилийн бүх анги салбарыг мэргэшсэн хилчдээр хангах. Үүний тулд гэрээт хилчдийн тоог нэмж, тэдний мэргэжлийн ур чадварыг сайжруулах юм. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймаг дахь хилийн 2 анги гэрээт хилчдээр бүрэн хангагдаад байна. Хууль эрхзүйн хүрээнд 2016 онд Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн дотоодын цэргийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Энэ хуулиудыг баталснаар 1990 оноос өмнө байсан дотоодын цэргийг сэргээж, хил хамгаалах байгууллагатай нэгтгэх юм байна.
| Хилчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарна | ||
| Үзсэн: 576 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.