Шинэ ондоо Монгол Улсын 21 аймаг, сумд бүгд бүтээн байгуулалтын ажлынхаа зорилтыг тодорхойлжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аймаг бүрийг хот болгох үндсэн зорилт бий. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулахаар дэд бүтцийн салбарт олон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.
Өнгөрсөн онд Хөвсгөл аймаг Залуучуудын хөгжлийг дэмжих жилийг зарлаж, энэ хүрээнд 60 мянга гаруй залууст хандсан бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Тэдний мэргэжлийн ур чадварыг сайжруулах, ажлын байранд зуучлах гээд цаасан дээр буулгасан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсэн байна. Мөн шинээр хауз хороолол, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулсан байна. Харин 2016 оныг Хөвсгөл аймаг “Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, хийх ажлаа төлөвлөжээ.
Харин Говьсүмбэр аймгийн хувьд өнгөрсөн онд иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын тулд чамгүй олон ажил амжуулжээ. Соёл спортын амралтын хүрээлэнг байгуулж, аймгийн төвийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон байна. Мөн хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих тал дээр боловсролын салбарт томоохон шинэчлэлийг хийлээ. Харин энэ онд Говьсүмбэр аймаг хотынхоо бүтээн байгуулалтад олон ажил хийхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын бие даасан томоохон хот гэж хэлж болох Эрдэнэтийн хувьд бүтээн байгуулалтын он жилүүд өнгөрсөн гэдгийг онцолж байна. Хоёрхон жилийн хугацаанд 59 боловсруулах үйлдвэр шинээр ашиглалтад оржээ. Орон нутгийнхаа иргэдийн амьдрах орчны эрүүл аюулгүй байдлыг хангах ажиллахын тулд төлөвлөсөн ажлаа тасалдалгүй гүйцэтгэж байгаагаа хэлж байна.
| Аймгууд 2016 оны зорилтоо тодорхойлжээ | ||
| Үзсэн: 351 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.