Хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БОНХАЖ-ын яамнаас хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөөд байна. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр “Туул голын усан цогцолбор төсөл”-ийг энэ онд хэрэгжүүлэх аж. Энэхүү төслийн хүрээнд бага оврын эрчим хүчний станц байгуулах юм.
Түүнчлэн “Цэвэр агаар сан” татан буугдсан учраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БОНХАЖ-ын сайдын багцаас 5 орчим сая төгрөгийг гаргаж, нийслэлийн 10 мянга орчим айлд тусгай шаталттай түлш тараах ажлыг хэрэгжүүлэх юм байна.
Мөн нүүрсээр халаадаг цэцэрлэгүүдийн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх зэрэг хэд хэдэн ажлыг төлөвлөжээ. Тусгай хамгаалалттай газар нутагт шинээр 4 газар авах, 4 газрыг өргөтгөх зэрэг бодлогын ажлууд ч энэ онд хүлээгдэж байна.
| “Туул голын усан цогцолбор” төслийн хүрээнд станц байгуулна | ||
| Үзсэн: 402 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.