Налайхын их уурхай хаагдсантай холбоотойгоор тус дүүрэгт ажилгүйдэл, ядуурал түүнийг дагасан нийгмийн сөрөг үзэгдлүүд ихэссэн нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг иргэд хэлдэг. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд 2016 онд Налайх дүүрэгт ажлын байрыг олноор нь бий болгох томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэх том төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Налайх дүүрэгт Төмөр замын ачаа тээврийн сэлгэн буулгах төв, Барилгын материалын бөөний худалдааны төв, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шийдвэр НИТХ-аас гарсан. Эдгээр төслүүд хэрэгжиж эхэлснээр ойролцоогоор 8000 орчим ажлын байрыг бий болгох тооцоо гарсан юм байна. Олон жил яригдсан ч ажил хэрэг болж чадахгүй байсан Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Энэ хавар эхний ээлжийн 5-н үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон тухай тус дүүргээс сонгогдсон иргэдийн төлөөлөгч хэлж байна.
Өнгөрсөн онд Налайх дүүргийн II хорооны “Нарлаг” гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох, гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэх, усан бассейн бүхий 700 хүний суудалтай спорт цогцолбор зэрэг ажлуудыг улс, нийслэлийн төсөвт тусгуулсан. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлээр V хороо Городок тосгоны бага оврын цэвэрлэх байгууламж, “Хүүхэд залуучуудын хөгжпийн төв”, Улиастайн гүүрнээс Налайх дүүрэг хүртэлх авто замын ажлуудыг нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад тусгуулсан байна.
| Энэ онд Налайх хотод таван үйлдвэр баригдана | ||
| Үзсэн: 396 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.