Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Должин хүний биеийн дархлааг дэмжиж, хоолны шингэц сайжруулахаас эхлээд олон талын анагаах увидастай, харганы төрлийн нэгэн ургамал болох Загсгалаас гаргаж авсан цай үйлдвэрлэгч. Хэдийгээр жижиг, дунд үйлдвэрлэгч ч түүний нэрийн цай томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагддаг. Хүмүүс ч сайн мэддэг болжээ. Энэ бол "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны бэлтгэсэн нэвтрүүлгүүдийн ач тус. Яг үүн шиг олон үйлдвэрлэгчийг дэмжиж, олонд таниулах ажлыг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос хийсэн байна. “Баялаг бүтээгчдийн холбоо” төрийн бус байгууллагын хувьд үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй ч 30 гаруй мянган гишүүнтэй болсон. Тэднийгээ таниулах, сурталчлах ажлыг хангалттай сайн хийсэн арвин их амжилттай жил өнгөрч байгааг онцоллоо. Тиймээс энэ онд Аж үйлдвэрийн яам, “Баялаг бүтээгчдийн холбоо” төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахаар болсон байна.
"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Дотооддоо үйлдвэрлэх нөөц бололцоо хангалттай бий. Эрэлт ч их байгаа нь өнгөрсөн хугацаанд анзаарагдсан гэдгийг баялаг бүтээгчдийг дэмжих холбооныхон онцолж байна. Ганцхан жишээ татахад, Өвөрхангайн адууны тамга хийдэг залууг урд нь хэн ч мэддэггүй байсан болохоор сардаа нэг л тамга гараас нь гардаг байсан бол нэвтрүүлэгт оролцуулж, олонд таниулснаас хойш нэг бүр нь 300 орчим мянган төгрөгийн үнэтэй тамгыг сардаа 40 гаруйг захиалгаар үйлдвэрлэдэг болжээ. Энэ бодит ажил, бодит ашиг. Тиймээс ийм хэлбэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчийн борлуулалтыг дэмжиж ажиллана” гэлээ.
| Баялаг бүтээгчдийг дэмжинэ | ||
| Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.