Шууд Chart

Харвони эмийг баталгаажсан шинжилгээний бичиггүй бол олгохгүй

2016-01-04 14:58:09

Элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг 2015 оны зургаадугаар сарын 10-нд АНУ-ын “Жилэт Сайнс” үйлдвэрлэгч компаниас нь онцгой нөхцөлийн хямдралаар 98.2 хувь хямдруулж авах гэрээ байгуулсан. Нэг курс эмчилгээ буюу 3 сарын эмчилгээ нь 94 мянган доллараар үнэлэгддэг энэ эмийг Монгол Улсын иргэд 1200 доллараар авах боломж бүрдсэн.  Эхлээд Монгол Улс энэ эмийн хүрээнд хэрхэн эмчилгээ хийх ёстой талаар эмч нартаа зааж сургах, оношилгооны иж бүрэн лабораторитой болох ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 140 эмчид албан ёсоор элэгний С гепатитийг оношилж эмчлэх эрхийг олгожээ. Эхний ээлжинд 1600 хүн тун эмийг “Омбол” эм ханган нийлүүлэх компани оруулж ирсэн байна. Нэн яаралтай эмчлүүлэх ёстой 1600 хүнийг тодорхойлж шинжилгээнд хамруулсан гэж Эрүүл мэнд,  спортын яамнаас мэдээллээ.

Харин эхний ээлжийн шинжилгээнд хамрагдаж чадаагүй хүмүүс эмчлэх эрх бүхий эмчийн гарын үсэггүй, баталгаажсан лабораторийн шинжилгээгүйгээр эмийг авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэнд, спортын яамнаас явуулсан тусгай сургалтад хамрагдсан эмч нараар оношлуулж баталгаажсан лабораторид элэгний С вирусын шинжилгээ өгч байж курс эмчилгээг эхлүүлэх боломжтой юм байна.

Түүнчлэн одоогоор аймгуудад С вирус тоолох шинжилгээ хийгдэхгүй байгаа тул Улаанбаатар хотод ирж уг шинжилгээг хийх эрх авсан эмнэлэг, лабораториудад хандана. Мөн аймгууд эрх бүхий эдгээр лабораториудтай гэрээ хийж сорьцоо өөрсдөө, эсвэл мэргэжилтэн урьж бэлтгүүлэн шинжилгээг хийж болно. Ийнхүү шинжилгээнд хамрагдсан иргэд Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14 эмийн сан, аймаг тус бүрт нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар  эмийг олгоно. Эмийн сангуудын  дэлгэрэнгүй  жагсаалтыг  Эрүүл мэнд, спортын яам, ХӨСҮТ, Омбол ХХК-ийн цахим хуудаснаас тус тус авч болох юм байна.  Харвони эмийг эмчлэх чадвар муу гэх цуу яриа гадуур тархсаныг Эрүүл мэнд, спортын яамныхан няцаалаа. Хамгийн сүүлд Япон улс энэ эмийг эмийн жагсаалтандаа бүртгэн авч өвчтөнүүддээ эмчилгээ хийхэд үр дүн нь маш өндөр гэж гарсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Харвони эмийг баталгаажсан шинжилгээний бичиггүй бол олгохгүй  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2016-01-04 18:29
japand zaragdsan ch gelee edgeed suid bolson um bhgui l gej bnada ene yponii buh site uudad!
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-01-04 15:21
Туршилт хийх гэж байгаа юм биш биз дээ

Бидэнтэй нэгдээрэй