2015 оны наймдугаар сард БНХАУ-ын Бээжин хотод болсон олон улсын мэтгэлцээний тэмцээнд шилдэг илтгэгчээр шалгарсан, оны онцлох хүүхэд Б.Номундарийн тухай бид сурвалжиллаа. Йелийн их сургуулиас зохион байгуулсан олон улсын тэмцээнд Номундарь Пакистан улсын эдийн засаг, худалдааны хөгжлийн асуудлаар илтгэл тавьсан байна.
Өмнө нь үндэсний хэмжээний тэмцээн уралдаануудад шагналт байрт орж байсан Б.Номундарь олон улсын хэмжээний тэмцээнд өөрийгөө сорьж үзэхээр шийджээ. Бээжинд болох мэтгэлцээний тэмцээний тухай мэдээллийг интернэтээс авч сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн байна. Б.Номундарь дэлхийн хамгийн орлого багатай, худалдааны хөгжил буурай Пакистан улсыг сугалж, Пакистаны худалдаа, эдийн засгийн хөгжлийн тухай сэдвээр илтгэл тавихаар бэлтгэжээ.
Цэцэрлэгээсээ англи хэл үзсэн болохоор англи хэл дээр илтгэл бичих гэдэг Монголоор ярихтай адил болсон гэж Б.Номундарь ярилаа. Гэхдээ ийм хэмжээнд суралцахын тулд өдөр бүр англи хэлээ давтаж, уйгагүй хичээллэх хэрэгтэй гэж Б.Номундарь үеийнхэндээ зөвлөж байна.
Бээжинд болсон “Yale Model United Nations China” олон улсын мэтгэлцээний тэмцээнд энэ жил 15 орны хүүхдүүд өрсөлджээ. Тэмцээнд оролцсон анхны Монгол хүүхэд нь Б.Номундарь байж, бас шилдэг илтгэгч болсон. “Өөрийгөө хөгжүүлж, сорьж үзэхийг хүссэн хүүхдүүдэд олон улсын олон тэмцээнүүд нээлттэй байдгийг олж мэдсэн. Одоо дахиад олон тэмцээнд орж, эх орныхоо нэрийг гаргах"-ыг Б.Номундарь охин зорьж байна.
| Олон улсын мэтгэлцээний шилдэг илтгэгч Б.Номундарь | ||
| Үзсэн: 469 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.