Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийнхан энэ жил орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байна. Энэ хүрээнд эртний сүм дуганыг сэргээн засварлах, хийд түшиглэсэн аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулах, зочид буудал, зоогийн газар нээх зэрэг хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн жил Балданбээрэн хийдийг улсын төсвийн нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварласан. Мөн хийд рүү өндөр хүчдэлийн шугам татаж гэрэл цахилгаантай болгожээ. Энэ жил хийдийг түшиглэн сургалтын төв байгуулах, аялал жуулчлалын нэгдсэн бүс болгон хөгжүүлэх зорилготой байгаа тухай сумын Засаг дарга У.Нүрзэд ярилаа.
Аймгийн хөгжилд ахмадуудын хувь нэмрийг оруулах зорилгоор ахмад настнуудад чиглэсэн томоохон ажлуудыг мөн өнгөрсөн онд идэвхтэй зохион байгуулжээ. Хэнтий багийн Ахмадын салбар зөвлөлийн санаачилгаар энэ жил багийн төв дээр Цайны газар, Зочид буудалтай болсон байна.
Засгийн газраас санаачилсан багийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Хэнтий багийнхан ийнхүү аялал жуулчлал, соёл урлаг дагасан бүтээлч ажлыг дэмжих ажлыг хэрэгжүүлж байна. Мөн мал аж ахуйн гаралтай жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, байнгын орлоготой малчдын тоог нэмэгдүүлнэ гэж Хэнтий багийнхан мэдээлж байна.
| Өмнөдэлгэр сумын нутагт аялал жуулчлалын бүс байгуулна | ||
| Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.