Хүний хөгжил сангаас 2016 онд хүүхдэд олгох мөнгөний хэмжээг 40 хувиар бууруулах УИХ-ын тогтоол өнгөрсөн онд гарч, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
Хүүхдийн мөнгөнд зориулж өнгөрсөн онд 240 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил 144 тэрбумыг улсын төсөвт суулгасан. 40 хувийн энэ таналт өрхүүдээс орлого орлуулан тооцох аргачлалаар авсан судалгааны 1-17-р бүлгээс гарч байгаа. Өнгөрсөн онд хүүхдийн мөнгийг 1 сая 27 мянган хүүхэд авч байсан. Харин энэ онд авах хүүхдийн тоог эцсийн байдлаар гаргаагүй байна. Тодорхой хугацааны дараа мөнгө авах хүүхдийн тоо нэмэгдэнэ гэж бодлогын яам тооцоолж байна.
Мөнгө авах хүүхдийн тоог бууруулсан шийдвэр олон хүнд таалагдаагүй, заримд нь шударга бус санагдсан. Гэхдээ хүүхдийн мөнгө нийгмийн халамж биш. 20 мянган төгрөг зарим нэгэнд нэн шаардлагатай, амьжиргааных нь нэг эх үүсвэр болж байгаа бол нөгөө хэсэгт нь ганц удаагийн хоол авахад хүрэлцэхгүй мөнгө. Тиймээс зорилтот бүлгээ тодорхойлж өгч байгаа энэ арга цаашдаа халамжийн бодлогыг зөв голдрилд нь оруулахад нэг чухал алхам болж байгаа гэж хэлж болох юм.
| Энэ жил хүүхдийн мөнгөнд 144 тэрбумыг зарцуулна | ||
| Үзсэн: 357 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.