![](/uploads/201601/news/thumb/c3711532cd0ad780a87b03bef32ee26c_x3.jpg)
НҮБ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ын үзэл санаа, 2015 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан Тогтвортой хөгжлийн баримт бичигт “Хариуцлагатай хэрэглээ ба тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр” хэрэглэгч рүү хандан 10 жилийн төлөвлөгөө гаргаж ажиллахыг гишүүн орнууддаа зөвлөсөн зөвлөмж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дэвшүүлсэн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг үндэслэн Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлах нь зүйтэй гэж үзжээ.
Хэрэглэгчийн жилийн ажлыг тогтвортой хугацаанд үр дүнтэй ажил болгон хэрэгжүүлэхийн тулд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр”-ийг Засгийн газраар батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгасан байна.
2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосноор үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний бүх байгууллагууд хэрэглэгчдэд хандсан менежментийн чиг хандлагыг тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ хэрэглэгчдэд хүргэж буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэг бүрийг стандарт чанарын шаардлагыг бүрэн хангасан байх, нийгмийн үйлчилгээний бүх салбарын байгууллагын хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний эцсийн үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хангалттай түвшнээр хэмжигддэг байх, хүн рүү чиглэсэн шинэчлэлийг менежментийн илүү дэвшилттэй түвшинд дэвшүүлэн тавьж тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Хэрэглэгчийн жилд:
· Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хэрэглэгчийн эрхтэй холбогдох багц хуулиудад шинэчилсэн найруулга хийх, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох
· “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр 2”-ыг Засгийн газраас батлан гаргаснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, үйл ажиллагааны арга механизмыг төлөвшүүлэх
· “Хэрэглэгчийн эрхийн хамгаалалтын төлөв байдал”-ын судалгаа дүгнэлтийг жил бүр гарган, Засгийн газраас үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлдог ажлуудыг уламжлал болгох зэрэг зорилт тавьжээ.
2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарлав | ||
Үзсэн: 404 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.