Шууд Chart

Төрийн өмчөөр бараа худалдан авч байгаа бол заавал төлбөрийн баримт авах ёстой

2016-01-05 14:31:40

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга шинэ оны эхнээс хэрэгжиж эхлээд байна. Уг хуульд иргэдэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах мөн сугалаанд оролцох боломжийг бүрдүүлээд байгаа юм. Энэ үйл ажиллагаатай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг газар дээр нь очиж танилцсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хуулийг хэрэгжүүлэхэд дараах арга хэмжээг авахаар тогтлоо. Үүнд:

  • Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд бараа, ажил үйлчилгээний борлуулалт, худалдан авалтдаа НӨАТ-ын тухай хуульд заасан төлбөрийн баримтыг олгох болон авч байх,
  • Төсвийн байгууллагаас хууль, тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл, гэрчилгээ авдаг эсхүл эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа тайлагнадаг, хянуулдаг, зөвшөөрөл авдаг аливаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд төлбөрийн баримтыг хэрэглэж хэвшүүлэх,
  • Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлбөрийн баримтад үндэслэн гүйцэтгэх

Татвар төлөгч, татвар суутган төлөгчдийг татварын нэгдсэн системд холбогдох, баталгаажсан цахим төлбөрийн баримт заавал олгох үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж шаардлагатай арга хэмжээг авч, мэдээлэл, зөвлөгөө, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгож, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгажээ.


Төрийн өмчөөр бараа худалдан авч байгаа бол заавал төлбөрийн баримт авах ёстой  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй