Шууд Chart

Малчдад өвс үнэгүй тарааж эхэллээ

2016-01-05 14:57:45

Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад өвс үнэгүй тараах ажил эхэллээ. Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргасан. Үүнд, 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум зудархуу байдалтай байна. Хэрвээ цас нэмж орвол Төв аймгийн 11 сум зудын байдалд шилжих эрсдэлтэй байгаа юм. Эхний ээлжинд өвөлжилт хүндэрч болзошгүй 50 суманд 6500 тонн өвсийг үнэгүй тараах ажлыг хийнэ. Мөн 2678 тонн  тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох юм.

Нийслэлд нэг боодол өвсний  үнэ 7-8 мянган төгрөгийн ханштай байна. Харин малчдад үнэгүй тараах 1 боодол өвсний үнэ 4-6 мянган  төгрөг. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал ярина.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малчдад өвс үнэгүй тарааж эхэллээ  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2016-01-05 15:14
unegui taraah boodol ubsnii une gehleer 4000 s 5000 gehleer sain oilgosonguie

Бидэнтэй нэгдээрэй