Шууд Chart

Улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн хорих ял оноолоо

2016-01-05 15:02:22

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр “Мах импекс” компанитай гэрээ хийсэн гэж  хуурамч бичиг баримт бүрдүүлэн  аж ахуйн нэгж болон иргэдээс нийт 500 гаруй сая төгрөг залилан авсан байна. Түүнд холбогдох хэргийг өчигдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан гэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Мөнхтуяа мэдээллээ.

Улсын заан Ц.Баярсайхан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхэд хандах болно гэдгээ илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн хорих ял оноолоо  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-06 11:33
Хүн залилаад байхааргүй хөрөнгөтэй хүний ганц хүү гээ биздээ, шунал ихэдвэл шулам болно гэдэг л болж дээ, бөхчүүдэд явдал бий шүү, хөөрхий гэхээр тээрхий гэдэг хүмүүс их бий шүү
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-01-05 19:05
Хайран сайхан бохийн нэр хунд. Тумэн олныхоо хайр хундлэлийг дааж чадсангуй дээ. Яасан их барагддагуй шунал вээ энэ чинь. Дээх нь хумуусийг япон явах виз гаргаж огно гээд залилсан сураг дуулдсан унэн юм байж дээ. Аавынхаа буянтай лам хуний нэр торийг бодсонгуй дээ шаавас
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-01-05 15:05
Үл бүтэх нөхөр вэ? Идсээр байж шазайтал таргалцан
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-01-05 15:05
Үл бүтэх нөхөр вэ? Идсээр байж шазайтал таргалцан

Бидэнтэй нэгдээрэй