Шууд Chart

Дунд ангийн сурагчид өнөөдрөөс амарч байна

2016-01-05 15:06:48

Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр анги буюу дунд ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөс  эхэлж байна. Тэд энэ сарын 25 хүртэл амрах юм. Харин ахлах ангийн сурагчид буюу 10-12 дугаар ангийнхан энэ сарын 12-25 хүртэл амарна. Бага ангийнхан буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн. Сурагчдын амралтыг нийслэл болон орон нутагт ялгавартай байхаар тогтоосон.

Үүнд, орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1 хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 12-18-ны хооронд тус тус амрах юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дунд ангийн сурагчид өнөөдрөөс амарч байна   
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй