Шууд Chart

Тамирчдыг албан ёсны гадаад хэлний сургалтад хамруулна

2016-01-06 14:20:03

Биеийн тамир спортын хөгжлийн төв “Talk Talk English” гадаад хэлний сургалтын төвтэй хамтран ажиллахаар боллоо. Манай үндэсний шигшээ багийнхныг олон улсын тэмцээн уралдаан оролцоход холбогдох газрууд байр, хоол, хувцас болон зардалд нь анхаарал хандуулж ирсэн. Үүнээс гадна тамирчид дасгалжуулагчдын мэдлэг, боловсролд чиглэсэн хөрөнгө оруулалт хийснээр тамирчдын амжилт гаргах нэг үндэс болно гэдгийг албаны хүн хэллээ. 

Биеийн тамир спортын хөгжлийн төвийн дарга н.Бат-Эрдэнэ ярилаа. Олон улсын зэрэглэл өндөр болон олимпийн наадамд амжилттай оролцсон тамирчдыг “Talk Talk English” төвд  80-100 хувийн хөнгөлөлттэй сургахаар болсныг тэрээр мөн нэмж хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тамирчдыг албан ёсны гадаад хэлний сургалтад хамруулна   
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй