Одоогоос найман жилийн өмнө цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс бүрэн даадаг болсон. Өнөөдөр хүүхдүүд өдөрт 1650 төгрөгөөр 3 удаа хооллох ёстой. Тэгвэл ийм хэмжээний мөнгөөр хүүхэд цадталаа хооллож, илчлэг тэжээл авч чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 108-р цэцэрлэг 300 хүүхэдтэй. Өмнө нь өглөө, оройн цайн дээр нарийн боовоо цэцэрлэг дээрээ хийж өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд тогны мөнгөө хэмнэх зорилгоор бэлэн бүтээгдэхүүн авдаг болжээ. Ингэвэл цаг, хөдөлмөрийг хэмнэж, арай хямд тусдаг гэж цэцэрлэгийн эрхлэгч ярьж байна. Яг үүн шиг нэг хүүхдэд тооцож төсвөөс олгодог мөнгийг хүргэх гэж тэд хэмнэх бүх боломжийг ашигладаг байна.
Өдрийн цэцэрлэгт нэг хүүхдийн хоолны мөнгө 1650 төгрөг бол 24 цагийн цэцэрлэгт 2400 төгрөг байхаар тооцдог. Бодит байдал дээр хүүхдэд илчлэг тэжээл бүрэн өгч, дархлаа тэтгэх хоол хүнсээр хангахын тулд дээрх мөнгийг нэг дахин нугалах хэрэгтэй.
Цэцэрлэгийн хоолны мөнгөний багахан хувийг эцэг, эхчүүдээс гаргадаг байхыг дэмжих хүмүүс олон байдаг байна. Гэвч цэцэрлэгүүд эцэг, эхчүүдээс мөнгө авч хоол хүнсэндээ нэмэрлэх эрх хуулиар хориотой юм.
| Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө хүрэлцэхгүй байна | ||
| Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.