Шууд Chart

Гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгджээ

2013-09-23 10:11:55

ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн 101,105 дугаарын утсанд 2013 оны 9-р сарын 22-ний өдрийн 08:00 цагаас 2013 оны 09-р сарын 23-ны өдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 521 хандалт бүртгэгдэж, Нийслэлд объектын гал түймрийн тав , эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага иржээ.

Харин 102 дугаарт нийт 4160 дуудлага ирснээс гэмт хэрэг, зөрчлийн 1404 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 46, илрээгүй долоон  хэргийг шалгаж байна.
 
103 дугаарт  3495 дуудлага бүртгэгдсэнээс 633 бодит дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх-58 oсол, гэмтэл - 131, зөвлөгөө-256, согтуутай холбоотой-31, ухаангүй согтуу-15 байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгджээ  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй