Шууд Chart

Хальтиргаа гулгаатай гудамж, талбайд хяналт хийж эхэллээ

2016-01-07 15:11:57

Нийслэлийн нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын   гудамж, зам талбайд хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн халтиргааг шуурхай арилгах, хяналт тавих зорилгоор шалгалт хийж эхэлсэн байна. Шалгалт долоо хоног үргэлжлэх бөгөөд хэрвээ иргэн, аж ахуйн нэгж өөрийн орчин тойрныхоо хальтиргаа гулгаа үүссэн зам талбайг цэвэрлэхгүй бол нэр хаягтай нь олон нийтэд зарлах ажээ.

Энэ талаарх мэдээллийг бид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас утсаар тодруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хальтиргаа гулгаатай гудамж, талбайд хяналт хийж эхэллээ  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй