Шууд Chart

Нефтийн үнэ сүүлийн 11 жилийн хамгийн доод түвшинд хүрлээ

2016-01-07 17:06:27

Өчигдөр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 11 жилийн хамгийн доод түвшиндээ хүрлээ. Брент маркийн нефтийн урьдчилсан худалдааны үнэ нэг баррель тутам нь 35 доллар 7 цент болсноор нэгхэн өдрийн дотор 1,35 доллараар унаж, 2004 оноос хойш үзэгдээгүй доод үзүүлэлттэй болсон байна.

 АНУ-д нефтийн урьдчилсан худалдааны үнэ мөн 88 центээр унаж, нэг баррель нь 35 доллар 9 цент болжээ. АНУ-ын шатдаг занарын нефть зах зээлийг дүүргэж, нефтийн үнэ унаснаас зарим үйлдвэрлэгч алдагдлаа нөхөж, зах зээлд эзлэх хувиа хадгалж үлдэх үүднээс олборлолтоо нэмэгдүүлснээр 2014 оны 6 сард 115 долларын ханштай байсан нефтийн үнэ сүүлийн жилүүд дэх анхны томоохон уналтаа амссан байдаг. Харин шинэ он гарсны дараахан Саудын Араб улс шиит шашны нэртэй төлөөлөгчийг цаазаар авсны улмаас Араб дахинд эсэргүүцэлтэй тулгарч, улмаар нефтийн үнэ гурав хоног орчмын дотор найман хувиар унасан юм. Бас ОПЕК-ийн гишүүн орнууд нефтийн үнийг өсгөхийн тулд үйлдвэрлэлээ бууруулахыг зөвшөөрч магадгүй гэсэн яриа ч талаар болсон байна. Түүнчлэн Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт саарсан учир бусад улсаас эрэлт их байлаа ч нефтийн үнийг дээш татах хэмжээнд хангалттай байж чадахгүй гэж шинжээчид харж байна. Цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь болж Тегераны эсрэг аваад байсан Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээг цуцлахтай холбоотойгоор мөн энэ оноос Ираны нефтийн экспорт зах зээлд нэмэгдэн орж ирэх гэж байгаа нь дээрх бүх хүчин зүйл дээр улам ч нэрмээс болохоор байна. Мөн өчигдөр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэж зарласан Умард Солонгос улсын талаарх мэдээлэл дэлхийн хөрөнгийн болон түүхий эдийн зах зээлүүдэд нэмэлт дарамт үүсгээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нефтийн үнэ сүүлийн 11 жилийн хамгийн доод түвшинд хүрлээ  
Үзсэн: 1427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
80.11.149.xxx [80.11.149.xxx] 2016-01-08 03:08
cadahaa medehgui heden huvalznuud odoo bolimoor ym ?? neg bol orosiin 100 shatahuun tugeeh stanciig baruilval taarna ??? tendeesee hymd avch ard tumnee shulahaa bolioch ,???delhiid buh orond hymd arch baihad ganchan mingol bahi baidgaaraa??? Nariintaj uheerei shulaach kompanuudiin ezed n ur huuhed ue udmaaraa gej erooe????
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-07 21:04
delhiid neftiiin hansh unaad baihad mongold heveer l. ene bol erh medeltnuudiin shunal tachaal huviin erh ashig gedeg ni todorhoi baigaa biz. .
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-07 21:04
delhiid neftiiin hansh unaad baihad mongold heveer l. ene bol erh medeltnuudiin shunal tachaal huviin erh ashig gedeg ni todorhoi baigaa biz. .
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-01-07 19:30
$120 -oos $35 hurtel buurlaa. barag 4 dahin. 20 huviar ch buursangui
46.165.208.xxx [46.165.208.xxx] 2016-01-07 17:59
монголын зг 500-550 төгрөгийн татвар авч иргэдээ мөлжиж байгаа зүгээр л бид хэтэрхий их доллар зээлж түүнийгээ үр ашиггүй зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд татвараа авахаа болих хэрэгтэй шд өмнө нь 2015 оны 9 сараас өмнө татвар авахгүй болоод л байсан шдээ
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-01-07 17:46
orosoos hymd avch bgaashdee arachdee hyjaa garyyd tolgoi ni baihgvi yu tsaazaar avnadaa ta nariig
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-01-07 17:42
manaid l byyrahgvi yumdaa hezeech byyrahgvi mongol moriol ynay

Бидэнтэй нэгдээрэй