Шууд Chart

АНУ Умард Солонгост устөрөгчийн бөмбөг туршсан гэх хангалттай нотолгоо байхгүй гэв

2016-01-07 17:23:35

 Умард Солонгос улс устөрөгчийн бөмбөг туршсан гэх үнэмшилтэй нотолгоо байхгүй байна гэж АНУ үзэж байна. Ардчилсан Солонгосын эрх баригчдын нотолж байгаачлан Пхеньяныг бага хэмжээний халуун цөмийн бөмбөг газар доор туршсан гэдэг нь урьдчилсан мэдээ баримтуудаар нотлогдохгүй байна гэж Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнест мэдэгдсэн байна. Тэрээр мөн цөмийн аливаа туршилт нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг “илэрхий зөрчсөн өдөөн хатгалга” гэдгийг тэмдэглэжээ. Тэгээд ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умар Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах асуудлаар тогтоолын төсөл хэлэлцэж эхэлсэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун БНАСАУ-ын хийсэн байж болзошгүй дөрөвдэх цөмийн туршилтыг “бүс нутгийн аюулгүй байдлыг ноцтой тогтворгүйжүүлж буй ихээхэн сэтгэл зовоосон хэрэг явдал” гэж нэрлэжээ. Японы гадаад явдлын сайд Фумио Кишида БНАСАУ-ын эсрэг шинэ, илүү хатуу тогтоолыг аль болох түргэн батлахыг өмнө нь уриалсан юм. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин харин хүлээцтэй байдлаа хадгалж, Пхеньяны үйлдэлд тохирсон хариу өгөхийг уриалжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Умард Солонгост устөрөгчийн бөмбөг туршсан гэх хангалттай нотолгоо байхгүй гэв  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй