Шууд Chart

Нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл олгох журмыг баталжээ

2013-09-23 10:57:55

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 36 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.  Шинэ дугаарт элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус нийтэлсэн байна. Мөн “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Үүгээр ХШ -ХХ зууны үеийн хосгүй үнэт дурсгалт зүйл болох алт, зэсэн гоёл чимэглэл, зээгт наамал, шүтээн зураг, цам бүжгийн иж бүрэн өмсгөл, монгол зураг, хөшөө болон Өндөр гэгээний жирав, сандуйн жүд, Сэцэн ханы тамга, хотгор илд зэрэг эдлэлийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулж баталжээ.Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, сургуулийн нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмыг баталжээ. Журмаар, мэргэшлийн зэрэг олгоход ямар нийтлэг шалгуур үзүүлэлтийг харгалзах, мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс,, мэргэшлийн зэргийн хүчинтэй байх хугацааг тогтоож өгсөн бөгөөд ямар тохиолдолд түдгэлзүүлэх, нөхөн олгохыг журамлаж өгсөн байна.

Нийтэлсэн: Б.Баярт

Нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл олгох журмыг баталжээ  
Үзсэн: 3320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй