Шууд Chart

Говьсүмбэрт 10 иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ ирүүлжээ

2016-01-08 12:40:38

Говьсүмбэр аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээг эрхлэх  хүсэлтэй 10-н  иргэн саналаа ирүүлж мөн сургалтад хамрагдаад байна. Хэдийгээр  аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж сайжирч, байгаа ч сургуулийн өмнөх боловсролын  гадна 300-гаад хүүхэд байна.

Шинэ оны эхний өдрөөс орон даяар хэрэгжиж эхэлсэн. Хүүхэд харах үйлчилгээний хуультай холбогдуулан энэ үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэдэд зориулсан сургалтууд хийгдэж байна. Говьсүмбэр  аймгийн хэмжээнд  2-5  насны 1700  хүүхэд байгаагаас 300-гаад  хүүхэд цэцэрлэгийн гадна үлджээ.   

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 2000 гаруй иргэн сургалтад хамрагдаж байна. Хүүхэд  харах  үйлчилгээ эрхэлснээр орон нутагт ажлын байр нэмэгдэж, хүүхдээ харан гэртээ сууж байсан тухайн өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэх юм.       
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говьсүмбэрт 10 иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ ирүүлжээ   
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй