Шууд Chart

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэв

2016-01-08 18:13:33

Хүү багатай ипотекийн зээлийг Арилжааны банкууд үргэлжлүүлэн олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр УИХ ажиллаж байна. Өнгөрсөн оны сүүлээр арилжааны банкууд ипотекийн зээл олгохоо больсноор зах зээлд 3 их наяд төгрөгийн эргэлт зогсоод байгаа юм.

Тухайлбал, ”Буянт-Ухаа-2” хорооллын төслийн хүрээнд баригдсан 1200 гаруй айлын орон сууцыг иргэд захиалж, урьдчилгаа төлбөрөө төлөн ТОСК-тай гэрээ хийгээд хоёр сар орчим болсон ч одоо хүртэл шинэ байрандаа орж чадаагүй байна. Ийм хүлээлттэй олон мянган иргэн байгааг барилгын салбарынхан ч онцолж байна.  

Улаанбаатар хотод баригдаж дууссан 18 мянга орчим байр, барилгын ажил нь 80-аас дээш гүйцэтгэлтэй 12 мянга гаруй барилга байна. Өөрөөр хэлбэл, оны эхний улиралд 30 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орохоор байгааг Монголын Барилгын Үндэсний Ассоциациас мэдээлж байна. Гэтэл орон сууцны найман хувийн зээл зогссон нь барилгын салбарт хүнд цохилт болсон. 

Дахин найман хувийн зээлийг арилжааны банкууд олгоод эхэлбэл ТОСК-ийн барьсан орон сууцанд 10 хувийн урьдчилгаа төлөөд байрандаа орох боломж байгааг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Учир нь ТОСК зарим арилжааны банкуудтай гэрээ хийж, байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувьд нь баталгаа гаргах боломж байгааг ярилцаж тохиролцсон байна.

Мөн орон сууцны зээлийн хүүг багасгаснаар байрны үнэ нэмэгдэнэ гэж зарим хүн үзэж байгаа. Үүнд Монголын Барилгын Үндэсний Ассоциациас судалгаа хийгээд найман хувийн хүүг багасгахад орон сууцны үнэнд ямар ч өөрчлөлт орохгүй. Ийм нөхцөл боломж ч байхгүй гэдгийг хэлж байна. 

Өнөөдрийн байдлаар барилгын салбарт 2 мянга гаруй компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжид 70 мянга гаруй хүн ажилладаг гэсэн судалгаа байна. Мөн манай улс барилгын материал, түүхий эдийнхээ 70 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Энэ нь эдийн засгийг өсгөх гол хөшүүрэг, эргэлт болж байгааг ч тэд хэлж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэв  
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-01-08 21:25
shouga bolio ta nart xen ch itgexgui
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-01-08 18:52
Зээлийн хүү бага болсон ч орон сууцны үнэ өндөр байна. Барилгын салбар үнээ бас буулгах хэрэгтэй байна.

Бидэнтэй нэгдээрэй