Шууд Chart

Ээлжит бус чуулган хаалтаа хийнэ

2013-09-23 12:06:01

 УИХ-ын даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу энэ долоо хоног УИХ үйл ажиллагаагаа явуулаад ээлжит бус чуулганыг хаах гэж байна. Тодруулбал өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд болон Төсвийн байнгын хороо хуралдах юм. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоолын төслүүд болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийн хурал болно.
Харин маргааш болох Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлэл сонсч, Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 25-наас 27 хүртэл гурван өдөр хуралдаж,  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай болон Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, “Урт нэрт” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хамтарсан байнгын хороогоор дахин хэлэлцүүлэн, намрын чуулганд оруулах боллоо.

Нийтэлсэн: Б.Баярт

Ээлжит бус чуулган хаалтаа хийнэ   
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй