Манай улсад анх удаа Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно. Ирэх сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох тус тэмцээнд 50 гаруй орны 350 тамирчин оролцох юм. Тэмцээний талаар зохион байгуулагчид "тэмцээний ард эх орны маань нэр хүнд, ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа цуурайтуулах залуусын маань итгэл яваа тул бид бүх чадлаа дайчлан ажиллаж байна” гэж яриад бизнесийн хүрээний байгууллагуудаас энэ нэр хүндтэй үүргийг биелүүлэхэд хамтран оролцож, ивээн тэтгэхийг урьсан юм.
Монголд бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно | ||
Үзсэн: 2179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.