Шууд Chart

Авто худалдааны төвүүдийг нүүлгэнэ

2013-09-23 14:31:25

Хотын замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан техникийн захуудыг хотоос гаргаж томоохон авто худалдааны төв байгуулахаар болсон. Тэгвэл авто худалдааны нэгдсэн цогцолбор төвийг СХД-ийн 32-р хороо 22-ын товчооноос 2 км зайд байгуулахаар болж 130 га газрыг олгожээ. Энэ нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын шинэ суурьшлын бүс байхаар төлөвлөгдсөн газар юм. Дашрамд дуулгахад Улаанбаатар хотын 25 га талбайд  авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян  хурах, Сутай буянт ХХК зэрэг есөн зах  ажилладаг.  8000 орчим түрээслэгчтэй эдгээр захуудаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг аж.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Авто худалдааны төвүүдийг нүүлгэнэ  
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй