Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг мэдээлээд байна. Хот хоорондын зорчигч тээврийн бэлэн байдлын талаар тодрууллаа.
"Сонгинохайрхан" зорчигч тээврийн төвд баруун, хойд, урд чиглэлийн аймгийн зорчигч тээврийн хэрэгсэл харьяалагддаг. Өвлийн цагт 300 орчим тээврийн хэрэгсэл 3000-4000 зорчигчдод үйлчилдэг байна. Оюутан, сурагчдын хичээл амарсан, Сар шинийн баяр ойртсонтой холбоотой орон нутгийг зорих зорчигчид нэмэгдэж байгаа юм. Цас нэмж орохгүй бол зам, давааны нөхцөл байдал хэвийн байгаа тухай жолооч нар ярьж байна.
Хот хоорондын замд автомашин эвдэрч гэмтэх, цасанд боогдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай тохиолдолд хэрэглэх багаж хэрэгслийг өглөө бүр шалгаж замд гаргадаг гэж "Сонгинохайрхан" зорчигч тээврийн удирдлагууд мэдээллээ.
Мөн зам, давааг цасанд боогдохоос сэргийлж замын цэвэрлэгээний компаниудтай тогтмол холбоотой ажиллаж байгаа юм байна. Энэ сарын 16-23-нд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -40 хэм, өдөртөө -30 хэм гарч хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тиймээс холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, малчид ард иргэд хувийн бэлтгэлээ сайтар базаахыг сануулж байна.
| Баруун аймгуудын чиглэлд зам, даваа цас ихтэй байна | ||
| Үзсэн: 304 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.