Шууд Chart

Өсвөр насны охидын эрүүл мэндийн өдөртэй болно

2013-09-23 15:15:54

Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо"-ны тэргүүн Д.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Байгуулагдаад гурван жил болж буй тус холбоонд  Европын орнуудад ажиллаж, амьдардаг 100 гаруй Монгол эмэгтэйчүүд бүртгэлтэй байдаг аж. Тэдгээр эмэгтэйчүүдээ нэгтгэж, бие биенийгээ дэмжих, охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг анхаарах нь холбооны гол зорилго юм. Тэд уул уурхайгаас орж ирсэн орлогоос  эрүүл мэндийн салбарт зориулж байхыг Засгийн газрын түвшинд хүргэхийг хичээж байгаагаа мөн жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг эв, эеийн өдөр болгон тэмдэглэж байхаар болсноо Эрүүл мэндийн сайдад уламжиллаа. Дэлхий нийтээрээ 9 сарын 21-ний өдрийг “Хүчирхийллийн эсрэг өдөр” хэмээн тэмдэглэдэг бол монгол эмэгтэйчүүд есдүгээр сарын 21-ний өдрийг өсвөр насны охидын эрүүл мэнд, гэр бүлийн асуудал, үндэсний эв нэгдлийн өдөрт  чиглүүлэхээр ярилцаа.

Нийтэлсэн: Б.Баярт

Өсвөр насны охидын эрүүл мэндийн өдөртэй болно   
Үзсэн: 2372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй