Өдөрт 5 мянга гаруй иргэнд үйлчлэх боломжтой Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлт өнөөдөр боллоо. Тус төв нийслэлээс үзүүлдэг 200 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр авах боломжийг иргэдэд бүрдүүлж байгаа юм. Нээлтийн ёслолд оролцсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн үйлчилгээнд шинэ соёл нэвтэрч байгааг онцолсон юм.
Энд Нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллага иргэдэд үйлчилж байна. 200 гаруй төрлийн үйлчилгээнээс 80 гаруйг нь газар дээр нь шийдвэрлэн өгч байгаа юм. Энд Нийслэлийн архив, боловсрол, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, улсын бүртгэл, нийгмийн даатгалын гээд иргэд олноор үйлчлүүлдэг байгууллагууд ажиллаж байна.
Төрийн байгууллагууд иргэндээ хүрч үйлчлэх боломж хомс байсан. Хэн нэгэнд гаргасан өргөдөл хэрхэн яаж шийдэгдсэн нь тодорхойгүй, хаана асуудал нь гацсан нь мэдэгддэггүй байсан үе өнгөрч байгааг хотын дарга хэлж байсан юм.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг зорин ирсэн хүмүүс хүүхдээ ч гэсэн тоглуулах тусгай өрөө, нотариат, кафе зэргийг энд байгуулжээ. Яг ийм төвийг хотод гурвыг байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр нээлтээ хийсэн энэ төв шиг худалдаа, үйлчилгээний газрын талбайг түрээслэж ажиллуулна. Өөрөөр хэлбэл, төр их мөнгө гаргаж байшин барилга барих шаардлагагүй гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, хэмнэлт хийхийг зорьж буй юм байна.
| Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлт боллоо | ||
| Үзсэн: 251 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.