Шууд Chart

Хууль зүйн салбарын харьяа газар, агентлагууд үр дүнгийн гэрээгээ шинэчиллээ

2016-01-14 18:24:56

Хууль зүйн сайд өнөөдөр харьяа газар, агентлагуудын удирдлагуудтайгаа үр дүнгийн гэрээгээ шинэчлэн байгууллаа. Мөн тэрээр Хууль зүйн салбарын харьяа газар, агентлагууд 2016 онд юуг анхаарч, ямар ажил хэрэгжүүлэх тухай чиглэл, үүрэг даалгавар өглөө.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өнгөрсөн жил салбарын хэмжээнд тэргүүний агентлаг болсон байна. Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийг хөдөлмөр эрхлэх орчин нөхцөлийг хангаж, хүний эрхийн зөрчлийг багасгахад чиглэсэн томоохон өөрчлөлт шинэчлэлийг хийсэн нь үр дүнтэй ажил болсныг салбарын сайд нь үнэлж байгаагаа хэллээ.

Цагдаагийн байгууллагын хувьд АСЕМ-ын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын үйл ажиллагааг зөв зохион байгуулж ажиллах, мөн цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харилцах харьцаанд анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг онцгойлон анхаарууллаа. Мөн "Ирвэс" хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэгт прокурорын байгууллага мэргэжлийн алдаа гаргасан гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав үзэж байна. 

Мөн Архивын ерөнхий газрын байрны асуудал шийдэгдсэн, 20 сая долларын тоног төхөөрөмж ирж байгааг мэдээллээ. Харин Тахарын албаны үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө санхүү дутагдалтай байгаа учир одоо боловсруулж байгаа хуулийн төслөөр ШШГА-нд хамааруулж үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болж буй юм байна. Хил хамгаалах ерөнхий газрын хувьд хилийн цэргүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг сануулж байсан.

Хууль зүйн үндэсний хүрээлэн хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор томоохон хүрээний сургалт зохион байгуулах маш том ажил байгаа. Хууль сахиулах их сургуулийн хувьд цагдаагийн мөрдөгч, цагдаагийн офицер болон цагдаа бэлтгэхээр сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулна гэж салбарын сайд нь үүрэг болголоо. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 14 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэх учир технологийн дэвшлийн ажлаа эрчимжүүлэхийг анхаарууллаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хууль зүйн салбарын харьяа газар, агентлагууд үр дүнгийн гэрээгээ шинэчиллээ   
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй