Шууд Chart

Хууль, эрхзүйн гуравдугаар олимпиад боллоо

2016-01-14 18:32:04

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Ардын их хурлын 397 тойргийн депутат Л.Лхагвасүрэнгийн нэрэмжит хууль эрх зүйн гуравдугаар олимпиадыг зохион байгууллаа. Л.Лхагвасүрэн нь төрийн албанд тасралтгүй 40 жил ажиллахдаа 1992 онд АИХ  депутатаар 397 тойргоос сонгогдож, Ардчилсан шинэ   үндсэн хуулийг батлалцсан нэгэн.

Хууль эрх зүйн олимпиадад Хөвсгөл аймгийн ЗДТГ, ИТХ, ЕБС, СӨБ, Цаг-Уур, Соёлын төвийн нийт 113 төрийн албан хаагч оролцсоноос сумын “Эрүүл мэндийн байгууллага” нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт орлоо. Хувь хүний амжилтаар ЗДТГ-ын ажилтан Б.Нямдалай 44 оноогоор нэгдүгээр байрт тус тус шалгарсан байна.  

Төрийн албан хаагчдын хууль эрх зүйн олимпиад нь төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чухал дэмжлэг болж, ялангуяа төрийн албан хаагчдыг чадавхжуулах, салбарын чиглэлээр хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд  чухал гэж зохион байгуулагчид нь үзэж байна. 
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хууль, эрхзүйн гуравдугаар олимпиад боллоо   
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй