Монголчуудын 80 гаруй хувь нь тогтмол үздэг "Цагийн хүрд" хөтөлбөр, мөн бусад мэдээ, нэвтрүүлгүүд тогтсон сувгаар явахгүй байгаад иргэд гомдолтой байна. Ийм гомдол манай сувагт тасралтгүй ирж байна. Уг нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн оны гуравдугаар сард баталсан журмаар Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгч өөрийн хүссэнээр сувгаа эрэмбэлэх техникийн боломжийг бүрдүүлэх ёстой гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Кабелийн болон IP телевизийн хэрэглэгчид аль сувгийг хаана байршуулахаа өөрөө шийдэх эрхзүйн боломжтой гэсэн үг юм. Гэтэл "Д.ДИШ"-ээс бусад олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид хэрэглэгчдийн эрхийг зөрчсөөр байгаад үзэгчид бухимдалтай байна.
Манай улс 800 гаруй мянган өрхтэй. Гэтэл тэдний 260 мянга орчим нь "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийг үзэх боломжгүй болоод байгааг бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчид гомдлоо нийгмийн цахим сүлжээ, олон нийтийн сайт, утсаар ирүүлж байна.
Айл өрхүүдэд тавигдсан зарим төрөөхөмжүүдээр "Цагийн хүрд"-ийг үзэх боломжгүй. Тиймээс иргэд 160 мянган төгрөгөөр шинэ төхөөрөмж авах шаардлагатай болж байгаа юм.
Мөн хөдөө орон нутгийн малчид, тухайлбал Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Манайх кабелийн суваггүй учраас "Цагийн хүрд"-ээ, цаг агаарын мэдээгээ үзэж чадахгүй байна. Хөвсгөл аймгийн Хатгал сумын Радио холбооны ажилтан "Иргэд маш ихээр бухимдаж утасдаж байна. Манай байгууллагыг л гаргахгүй байгаа юм шиг загнаж, гомдоллож байна. Ингэж хаана байгаа нь мэдэгдэхгүй болгож байхаар Үндэсний телевизийн хоёрдугаар сувгийг 1, 2 дугаарт эрэмбэлж, шууд үзэхээр дараалуулж өгөх хэрэгтэй" гэхчлэн саналыг хэлж байна гэлээ.
"Цагийн хүрд" бол олон нийтийн телевизийн мэдээлэл түгээдэг, хамгийн их итгэл хүлээсэн, хамгийн их үзэгчтэй, хамгийн урт настай мэдээллийн хөтөлбөр. АНУ-ын олон нийтийн телевизэд ажилласан хүмүүсээс ч санал хүсэлт ирлээ.
Энэ мэтчилэн тасралтгүй ирж байгаа гомдлуудын агуулга нь иргэдийн мэдэх эрх зөрчигдөж болохгүйг сануулж байна.

| Иргэд “Цагийн хүрд” хөтөлбөрөө үзэх боломжийг шаардаж байна | ||
| Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.