Шууд Chart

16 аймгийн 50 сум цагаан зудтай байна

2016-01-15 15:17:44

Улсын хэмжээнд 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сумын нөхцөл байдал зудархуу байна гэж Улсын онцгой комиссоос мэдээлж байна. Тодруулбал, Дундговь аймагт энэ жил 2 сая 700 мянган мал өвөлжиж байгаа бөгөөд аймгийн нөөцийн өвсийг малчдад өгөөд дууссан ажээ. Одоо улсын нөөцийн өвсийг хөнгөлөлттэй үнээр тараах ажлыг яаравчлах хэрэгтэй байгаа тухай аймгийн удирдлагууд мэдээллээ. Харин Завхан аймгийн хувьд 12 сум зудтай, үлдсэн сумдад зудархуу байгаа гэнэ.

Увс аймагт ч мөн нөхцөл байдал хүнд байгаа аж. Тус аймагт сүүлийн гурван хоног огцом хүйтэрснээс болж онгоц буух боломжгүй болжээ. Харин Сүхбаатар аймгийн сумд руу явах зам хаагдсан, цас чөлөөлөх ковш машиныг түрээсээр хэрэглэж байгаа тухай мэдээллээ.

Ихэнх аймаг нөөцийн өвсөө дууссан, автомашин хүрэлцээгүйн улмаас өвөлжилт хүндэрсэн сумдад хүрч чадахгүй хүндрэл үүсээд байгаагаа ярилаа. Дээрх асуудлуудыг шийдэхийн тулд Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар Монгол Улсын Шадар сайд мэдээлэл өгсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

16 аймгийн 50 сум цагаан зудтай байна  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй