Ажилчдын эрх ашгийг хамгаалж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх учиртай хамтын гэрээний хэрэгжилт манай улсад хангалтгүй байгааг судлаачид тогтоожээ. Тодруулбал, судалгаанд хамрагдсан 2700 гаруй ажилтны 64 хувь нь хамтын гэрээ байгуулсан боловч хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж 30 хувьд ч хүрэхгүй дүнтэй гарчээ.
Хамгийн сүүлд "Энержи ресурс" компанийн ажилчдын хамтын гэрээ тодорхойгүй байснаас ажилчид сул зогсолтын цалингаа авч чадахгүй, бүр цаашлаад ажлаас халагдах хүртэл нөхцөл байдал үүссэн. Энэ бол хамтын гэрээг зохицуулсан хууль эрхзүйн орчин хангалтгүй байгаагийн жишээ гэдгийг судлаачид хэлж байна.
Хамтын гэрээг ажилтан, ажил олгогч хоёрын сайн дурын үндсэн дээр Хөдөлмөрийн гэрээгээ сайжруулах зорилгоор хийдэг. Гэвч хамтын гэрээний дагуу ажилтан гомдол гаргасан тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлэх шаардлагатай байдаг билээ.
| Хамтын гэрээний хэрэгжилт 30 хувьтай байна | ||
| Үзсэн: 378 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.