Шууд Chart

Д.Пүрэвдорж агсны хүндэтгэлийн цэнгүүн болно

2013-09-25 10:41:00

Өвөрхангай аймгийн уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой энэ онд тохиож байна.   1933 оны аравдугаар сарын 15-нд Бүрд сумын нутагт төрсөн түүнийг “Чингис”, “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” зэрэг олон алдарт бүтээлээр нь Монголын төдийгүй гадаадын уншигчид андахгүй. Түүний 80 насны ойг тохиолдуулан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүнийг энэ сарын 27-ны үдэш 17:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Хүндэтгэлийн цэнгүүний тасалбарын үнэ 30 мянган төгрөг бөгөөд “Гал, зүрх хоёр” цомог дагалдах гэнэ.

Нийтэлсэн: Б.Баярт

Д.Пүрэвдорж агсны хүндэтгэлийн цэнгүүн болно   
Үзсэн: 2538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй