Үндэсний олон нийтийн цахим хуудас хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн, сэтгэх чадамжийг дээшлүүлсэн гар зургуудыг хүлээн авч байгаа. Тэгвэл энэ удаад Дундговь аймгийн Сайнцагаан сумаас манай сайтад хаягласан сонирхолтой зургууд иржээ.
“Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Б.Уранчимэг багштай 3б ангийн хүүхдүүдийн “Миний хүсэл мөрөөдөл” зургууд шинэ долоо хоногийн энэ өдөр танд гэгээн энергийг түгээнэ гэдэгт итгэлтэй байна.
Эмч, дуучин, цагдаа, бүжигчин, уяач, мундаг бөх болохыг мөрөөдсөн бяцхан хүүхдүүд болоод Дуурийн театрын тайзнаа “Хунт нуур”-ыг амилуулахыг хүсдэг охины хүсэл мөрөөдөлтэй танилцана уу.
Дундговийн найман настнууд хүсэл мөрөөдлөө зурж ирүүллээ | ||
Үзсэн: 3096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.