Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн дунд сургуулийн дотуур байранд энэ сарын 17-ны өглөө гал гарч сумын хүүхдүүд амьдрах байргүй болоод байна.
“Сургуулийн дотуур байранд гал гарлаа” гэсэн дуудлага өнгөрөгч ням гарагийн өглөө 08:40 цагт аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Хоёр давхар модон барилга хормын төдийд галд өртөж галыг унтраахаар 250 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан гэдгийг ОБЕГ-аас бидэнд мэдээллээ. Хэдийгээр дотуур байр олон жил ашиглагдсан хуучин барилга байсан ч галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Орон нутгийн сургуулиудын амралт эхэлж байгаа үетэй таарсан нь зол болж байгаа ч хөдөөгийн багачууд амарч ирээд хаана амьдарч хичээл сургуулиа үргэлжлүүлэх нь хүндхэн байна.
| Алтай сумын сургуулийн дотуур байранд гал гарчээ | ||
| Үзсэн: 1027 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.