Шууд Chart

Нийслэлийн мандатыг 22 болгох асуудлыг ирэх сарын 1-нээс өмнө шийдэх ёстой

2016-01-19 16:53:05

Монгол Улсын хүн амын тал хувь нь нийслэлд амьдарч байна. Нийслэлийн иргэд  УИХ дахь төлөөлөл нь цөөн байгаа гэдгийг илэрхийлж, гишүүдийн тоогоо нэмэгдүүлэхэд буруудах зүйлгүй гэж байна. Хэрэв гаргаж байгаа саналаар нийслэл 22 мандаттай болбол УИХ-ын гишүүдийг сонгосон сонгогчдын тоо орон нутгийн сонгогчидтой ижил түвшинд хүрнэ гэж үзэж байгаа юм байна.  

Нийслэлийг 600 мянган хүн амтай байна гэж анх тооцоолж хот төлөвлөлтөө хийсэн гэдэг. Тэгвэл анхны сонгууль болоход УИХ дахь нийслэлээс сонгогдсон гишүүн 100 мянгаар тоологдох сонгогчтой байна гэж бас тооцоолоогүй. Өнөөдөр бол нийслэлийн иргэдийг төлөөлж парламентад суугаа гишүүн орон нутгаас сонгогдсон гишүүдтэй харьцуулахад хамаагүй олон сонгогчтой байна. Өмнөх сонгуулиудад нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлъе гэдэг санал гардаг байсан ч хүн амаас хамаарч хэрэгжээгүй. Харин энэ жилийн сонгуульд нийслэл 1 сая 400 мянган иргэнтэй болсон. Тиймээс 14 биш 22 мандаттай байх санал гарч байна. Энэхүү асуудлыг хэлэлцэхээс өмнө нийслэлчүүдийн үгийг сонслоо.  

Өнөөдөр нийслэлийн мандатын тоо, хүн амтай харьцуулсан тооны талаар нийслэлчүүдийн зарим нь төдийлөн мэдэхгүй. Мэдээлэл болгож хэлэхэд Баянзүрх, Налайх дүүрэг 360 гаруй мянган хүн амтай, 3 мандаттай. Нэг гишүүнд 120 гаруй мянган сонгогч хамаарч байгаа. Хэнтий аймгийн хувьд 72 мянган хүн амтай, 2 мандаттай, нэг гишүүнд 30 гаруй мянган сонгогч хамаардаг гэсэн үг.

УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар 48 нь тойргоос сонгогдоно. Тойргоос сонгогдох 48-ын 22 нь нийслэлээс 26 нь орон нутгаас сонгогдох болж таарна. Мандатын тэгш хуваарилалтыг бий болгохын тулд яригдаж байгаа асуудлыг УИХ яаралтай шийдэх ёстой болж байна. Учир нь хуулиараа хоёрдугаар сарын 1-нээс өмнө энэ асуудлыг шийдэх ёстой юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлийн мандатыг 22 болгох асуудлыг ирэх сарын 1-нээс өмнө шийдэх ёстой  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-01-20 13:47
МАН ГАЗРЫН НАЙМААЧИН УГШИЛТАЙ УЧРААС ГАЗАР ТОМ БОЛ ХҮНД БИШ ГАЗАРТ САНАЛ АВНА.ХҮН МАН-Д ХАМААГҮЙ.ГАЗАР ГАЗАР
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-01-19 17:37
ЯАЖ Ч БОДСОН НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХҮН УИХ-Д ЦӨӨХӨН БАЙГААГ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.МАН ШУДАРГА БАЙХ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ БҮР АНХНААСАА МЭДДЭГГҮЙ БАЙСАН БОЛОХООР МУЙХАРЛААД ГАЗРЫН ЗУРГИЙГ ӨӨРИЙНХӨӨ УЛААН ӨНГӨӨР БУДЧИХААД АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ МЭТЭЭР БОДДОГ ЗАНГААРАА НИЙСЛЭЛД 50 СУУДЛЫГ АВАХ ГЭЖ БАЙНА ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙГААГ ХАРАХАД ОЙ ГУТАЖ БАЙНА.ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ МАН НАМ
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-01-19 17:37
ЯАЖ Ч БОДСОН НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХҮН УИХ-Д ЦӨӨХӨН БАЙГААГ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.МАН ШУДАРГА БАЙХ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ БҮР АНХНААСАА МЭДДЭГГҮЙ БАЙСАН БОЛОХООР МУЙХАРЛААД ГАЗРЫН ЗУРГИЙГ ӨӨРИЙНХӨӨ УЛААН ӨНГӨӨР БУДЧИХААД АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ МЭТЭЭР БОДДОГ ЗАНГААРАА НИЙСЛЭЛД 50 СУУДЛЫГ АВАХ ГЭЖ БАЙНА ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙГААГ ХАРАХАД ОЙ ГУТАЖ БАЙНА.ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ МАН НАМ

Бидэнтэй нэгдээрэй