Шууд Chart

Гэмт хэргийн гаралт 5 хувиар буурчээ

2016-01-19 17:17:39

Нийслэлийн цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд нийт 16 мянга гаруй хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс гэмт хэргийн тоо 800 хэргээр буурсан үзүүлэлт юм. Иргэд нэгдэн “Хөршийн холбоо” нөхөрлөл байгуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд Цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг болсон нь ийм үр дүнг дагуулж байна гэж салбарынхан үзэж байна.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 900 орчим хөршийн холбоо ажилладаг ажээ. Гэмт хэргийн ангиллаар хэргийн өсөлт, бууралтыг өмнөх оны мөн  үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 6.4, хүндэвтэр гэмт хэрэг 8.1, хүнд гэмт хэрэг 12.1, онц хүнд гэмт хэрэг 8.2 хувиар тус тус буурчээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэмт хэргийн гаралт 5 хувиар буурчээ  
Үзсэн: 436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй