Шууд Chart

Тэмээн сүргийн тоо 20 орчим мянган толгойгоор өсчээ

2016-01-20 11:41:46

Монгол Улсын тэмээн  сүргийн тоо  энэ жил өмнөх жилээсээ 20-иод мянган толгойгоор өссөн байна. Тэмээн сүргийн   тоогоороо аймагтаа  тэргүүлдэг  Баянхонгор аймгийн Баянговь сумыхан Монгол Улсын аварга  тэмээчин С.Чимэддорж  агсны нэрэмжит тэмээний уралдааныг зохион байгууллаа.

Манай улс өнгөрсөн жил 349.3 мянган толгой тэмээ тоолуулсан бол энэ жил тэмээн сүргийн тоо 367.9 мянгад хүрсэн байна. Баянхонгор аймаг тэмээн сүргийнхээ тоогоор улсад эхний 3-т ордог. Энэ ч утгаараа тус аймгаас Улсын аварга тэмээчин олон төрж байсны  нэг нь Монгол Улсын аварга тэмээчин С.Чимэддорж. Тэрбээр 1966  оноос эхлэн  нэгдлийн тэмээ  хариулж, монгол тэмээг өсгөн үржүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулж  явсан нэгэн юм. Аварга тэмээчний нэрэмжит  баярыг Баянговь сумыхан хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн уламжлалтай. Баянговь сумын 2-р багийн малчин н.Ганбатыг та бүхэнтэй уулзуулъя.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тэмээн сүргийн тоо 20 орчим мянган толгойгоор өсчээ  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-01-20 12:48
mah n hymdhan bn urd jiluuded mah unetei bhd buuz huushuur temeegeer hiideg bsn
202.70.33.xxx [202.70.33.xxx] 2016-01-20 12:28
монголын тэмээ маш олон болтугай

Бидэнтэй нэгдээрэй