Шууд Chart

Орон нутагт "хулгайн" тээвэр өсчээ  

2016-01-20 15:03:45

Аймаг, хотуудын Нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог чиглэлд иргэдийн нэрлэдгээр хулгайн тээвэр зорчих нь ихэсч байна. Орхон аймагт л гэхэд өнөөдрийн байдлаар 200 орчим суудлын тэрэг хууль бусаар зорчигч тээвэрлэдэг гэж албаны хүн хэллээ. 

Тус аймгийн хэмжээнд долоон чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэг. Хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүд аль болох хүлээлт үүсдэг чиглэлд зорчдог аж. Энэ нь даац хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, осол гарах тохиолдол ихээр бүртгэгдэхэд хүрч байна гэж Аймгийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Т.Ариунболд хэллээ. 

Харин зөвшөөрөлтэй 650 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилдэг. Тэдэн дээр нэмэгдэж хот дотор 200 гаруй такси хулгайгаар иргэдэд үйлчилж буйг хууль хяналтынхан тогтоожээ. Хууль бус такси үйлчилгээ эрхлэгчдэд эхлээд сануулга өгч, авто тээврийн хяналтын улсын байцаагчийн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд 30.000 төгрөгөөр торгож байна.

Авто тээврийн улсын байцаагчийн хэлж байгаагаар өдөрт дунджаар 10-15 хулгайн тээвэр торгуулдаг бөгөөд торгуулийн мөнгийг төсөвт төвлөрүүлдэг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орон нутагт "хулгайн" тээвэр өсчээ    
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй